Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авлигатай тэмцэх газрыг татан буулгах хэрэгтэй гэв

Ардчилсан намаас 4/11 ээлжит мэдээллээ өчигдөр хийв. Үүгээр Үндэсний бодлогын хорооны ээлжит бус өргөтгөсөн хурал зохион байгуулах, Засгийн газар авлигын эсрэг комисс байгуулж буй талаар болон Улсын дээд шүүхээс С.Баярцогт нарын хэргийг буцаасантай холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, Авлигын эсрэг комисс байгуулах болсныг шүүмжилсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрыг татан буулгах, эсвэл Засгийн газар дэргэдээ бие даасан байгууллага ажиллуулах хууль батлах хэрэгтэй хэмээн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр онцоллоо. Түүнчлэн сүүлийн зургаан жилд Монгол Улсын авлигын индекс тогтмол өсөж, өдгөө 111-т жагсан, хойш ухарсан нь эрх баригч намын өндөр албан тушаалтнууд болон төрийн алба хаагчид хууль завхруулж, ажил үүргээ зөв, шударга явуулахгүй байгаагийн илрэл хэмээв.

Улмаар сайд, агентлагийн дарга нарт хариуцлага тооцох ёстой гэсэн юм. Мөн Ерөнхий сайд Замын-Үүдийн боомтын халдваргүйжүүлэх хаалгыг шинэчлэх талаар сануулж, ахуйн шинж чанартай асуудалд оролцож буйд харамсаж байгаагаа илэрхийлэн, гуравдагч хөршүүдээс хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа сайжруулж, бүтээмжээ өсгөхөд анхаарсан өргөн хүрээтэй, холч бодлого боловсруулж ажиллахыг уриаллаа.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.