Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ажлын орчинд бэлгийн дарамтаас ангид байлгах үлгэрчилсэн заавар баталжээ

“Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн Үлгэрчилсэн заавар” боловсруулжээ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ажлын байрны бэлгийн дарамтын талаар хүлээх үүргийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин бүрдүүлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцааг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгахад удирдамж болгон ашиглах “Үлгэрчилсэн заавар”-ыг Хөдөлмөр, нийгмийн 3 талт үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран баталсан аж. Хууль тогтоомжийн хүрээнд ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх тодорхой заалтууд байдаг хэдий ч яг практик дээр олон бэрхшээл, мэдээлэлгүй байдлаас хамаарч олон эмэгтэйчүүд хохирч үлдэж байна. Тухайлбал, байгууллага болгоны Хөдөлмөрийн дотоод журамд Ажлын байрны бэлгийн дарамтыг үл тэвчих зохицуулалтуудыг хуулиар оруулах ёстой. Гэтэл байгууллагын хүний нөөц, Тамгын газар мэдээлэлгүйгээс болж заалтуудаа найруулж бичиж мэддэггүй тохиолдол маш олон. Тиймээс бид тал бүрийн оролцоог хангаж төрийн болон хувийн байгууллагад үлгэрчилсэн загвар Дотоод журам боловсруулсан гэнэ.

2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.