Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Бат-Эрдэнэ: Петровис, Монсуль, М-Ойл зэрэг 25 газар шаардлагад нийцээгүй, чанаргүй шатахуун түгээж буйг тогтоосон

Шатахуун түгээх газруудаас илэрсэн зөрчлийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, “Шатахуун худалдаалдаг 28 аж ахуйн нэгжийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авч шалгасан. Сорилтын дүгнэлтээр Петровис, Монсуль, М-Ойл зэрэг 25 газар шаардлагад нийцээгүй, чанаргүй шатахуун түгээж буйг тогтоосон. Иймд Зөрчлийн тухай хуулиар тус газруудыг 9 сая төгрөгөөр торгосон” гэв. Тухайлбал, эдгээр аж ахуйн нэгжүүдийн худалдаалдаг АИ92 болон Дизел түлш нь техникийн шаардлага хангаагүй, түлшний стандартын хувийн жин бага, механик хольц илэрсэн зэрэг зөрчилтэй байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Б.Бат-Эрдэнэ: Петровис, Монсуль, М-Ойл зэрэг 25 газар шаардлагад нийцээгүй, чанаргүй шатахуун түгээж буйг тогтоосон

  • иргэд олон түмэн says:

    Бензиний үнийг зохиомолоор нэмсэн буцаагаад үнийг буулгана гэж сүржигнээд байсан яасан бэ? юмыг хийчихээд мэдээлэж байлдаа,хийхээсээ өмнө нэг их сүр бадруулан тунхаглаж сагсалздагаа болих хэрэгтэй