Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үерлэсэн голуудын ойролцоох айлуудыг нүүлгэх шаардлага хүргүүлэв

Ойрын өдрүүдэд говийн болон зүүн аймгуудын нутагт дуу цахилгаантай, аадар бороо орох нь ихсэв. Өвс ургамал тааруу, гантай нутгуудад тэнгэр хураа харамгүй хайрлаж байна гэж нэг хэсэг нь баярлаж буй ч ширүүн бороо үер усны аюул дагуулж, орон нутгийнхныг сандаргах болов. Тухайлбал, энэ сарын 18-20-нд Даланзадгадад аадар бороо ойрхон орсноос 25 айлын гэр, цахилгаан дамжуулах дэд станц усанд автжээ. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд ойролцоох авто замыг сэтэлсэн байна. Харин энэ сарын 20-21-нд Баянхонгор аймгийн Жинст, Өлзийт, Бууцагаан, Баацагаанд их хэмжээний буюу 56-63 мм бороо орсноос Шаргалжуут, Шар ус, Түйн, Цагаан туруут, Байдрагийн гол, Хөх болон Бөөнцагаан нуурын усны түвшин 12-41 см нэмэгдэн, үерийн аюултай түвшинд хүрснийг Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанаас мэдээлэв. Иймд Эрдэнэцогт, Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд сумд дээрх голын ойролцоо нутагладаг айлуудыг нүүлгэх, цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг аюулгүй болгох арга хэмжээг даруй авч, үерийн хамгаалалтын далан, шуудууг сэргээх, бөхлөх шаардлагыг тус захиргаанаас аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлжээ. Мөн тус чиглэлд аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.