Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянбүрдийн авто замд ус зайлуулах шугам суурилуулж байна

Чингэлтэй дүүргийн V, VI, IX хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах хоолой суурилуулж байгааг Геодез, усны барилга байгууламжийн газраас өчигдөр мэдээлэв. Ажлын явц 36 хувьтай бөгөөд одоогоор 165 метр газарт шугам хоолой суурилуулсан аж. Бороо их орсон үед Баянбүрдийн тойрог орчмын авто зам үерт өртөж, их хэмжээний хайрга, шороо бөөгнөрдөг байна.

Түүнчлэн VI хорооны нутагт байрладаг орон сууцуудын зоорийн давхар, гаднах талбай, авто зам усанд автан, лаг шавраар бохирддог аж. Тиймээс авто зам дагуу ус зайлуулах шугам суурилуулахаар болжээ. Ингэснээр авто зам эвдрэхээс сэргийлэхээс гадна орчны тоосжилтыг бууруулах боломжтой юм.

Бэлтгэсэн М.Оч

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.