Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэт халалтын улмаас аадар бороо шаагина

Энэ 7 хоногт ихэнх нутгаар ялангуяа нутгийн өмнөд хэсгээр аагим халах бөгөөд халалтын улмаас дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тухайлбал, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюул айсуй тул урьдчилан сэргийлээрэй. 2021 оны Долдугаар 14-ний 08. 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг сонирхоно уу. Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Энэ сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16,17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,19-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.