Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аяллаар явж байгаад сураггүй алга болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Сэлэнгэ мөрний эрэг дагуу “Сүмийн булан” гэх газар орчим энэ сарын 04-нд 10 иргэн аяллаар явж байгаад хоёр нь сураггүй алга болжээ. Тодруулбал, тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй алга болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй гэнэ. Энэ тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн баасан гарагийн 15.09 цагт Онцгой байдлын газар ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн 50 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Долдугаар сарын 12-ны байдлаар хоёр бүлэгт хуваагдаж, нэгдүгээр баг “Ноён-Уул” гэх газраас “Сүмийн булан” гэх газар хүртэл нийт 85 километр завиар урсаж, голын эрэг дагуу 15 км явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Харин хоёрдугаар баг “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21.35 цагт түр зогсоож, өнөөдөр 06.00 цагт дахин эхлүүлсэн байна.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Аяллаар явж байгаад сураггүй алга болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

  • иргэд says:

    Усруу машинтайгаа орсон биш,усруу орохыг нь хэн ч хараагүй зүгээр л хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон гэх,нэг газар л архи эргүүлэж яваа биздээ,ийм юманд баахан ажил үрж хөрөнгө гарздах хэрэг юу байна