Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

1200 загасыг “суллав”

Хөвсгөл аймгийн БОАЖГ-ынхан орон нутгийнхаа тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран загасны үржлийг дэмжих биотехникийн арга хэмжээг хоёр дахь удаагаа авчээ. Хөвсгөл нуурын цутгал голуудын усны түвшин олон жилийн дунджаас эрс багасжээ. Үүнээс болоод зарим цутгал, салаанд олон тооны загас боогдож, саатсан байсныг байгаль хамгаалагчид чөлөөлжээ. Тухайлбал, Алагцар, Шарилжит, Нарийны голд боогдсон 1200 гаруй загасыг эрвээхэйн тороор шүүж, зөөвөрлөн, өөр уст цэгт шилжүүлсэн байна. Байгаль, цаг уурын өөрчлөлт, гол нуурын усны түвшнээс хамаараад загасны үржлийн хугацаа ихээхэн хэлбэлзэх болсныг тус аймгийн БОАЖГ-ынхан онцлов.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.