Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нар ковидын халдвар аваагүй гэв

Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ. Мэдэлдэлд “Арьс харшил эмчилгээний гоо заслын чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг хэдий ч цар тахлын энэхүү хүнд цаг үед ЭМС-ын баталсан тушаалын дагуу хэвтүүлэн эмчлэх нийт орны 60 хувьд коронавирусын халдвартай өвчтнүүдийг эмчлэх зорилгоор 80 орыг дэлгэн ажиллуулж буй.

Коронавирусийн халдвартай өвчтнийг хэвтүүлэн эмчлэх тасгийн 14 хоногийн тусгаарлалт, гэрийн 7 хоногийн ажиглалт тусгаарлалт, эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч өвдөх зэрэг олон шалтгаанаар хүний нөөцийн хомсдол гарч байгаа ч арьс, харшлын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэн хичээж ажиллаж байна.

2021 оны долдугаар сарын 7-ны өдөр тус төвд эмчид үзүүлэх цаг авалгүй ирсэн иргэний мэдээллийн дагуу тус төвийн амбулаторид нэг эмч ажиллаж, бусад эмч нарыг коронавирусын халдвараар өвдсөн мэт туйлширсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдсан. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нар ковидын халдвар аваагүй, тус төвийн үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдэгдье” гэжээ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нар ковидын халдвар аваагүй гэв

  • Anonymous says:

    эмч нар бие муутай. эмчийн ээж өвдсөн, аав өвчтэй гээд уйлаад байх юм. хэнийг эмчилдэг юм мэдэхгүй.

  • уктэ says:

    эмч нар эмчийн үзлэгээр орсон чинь бөөнөөрөө бөөрний үрэвсэлтэй гарсан. эхлээд эхо эвдэрчиж гэсэн, эвдрээгүй зүгээр л бөөнөөрөө бөөрний үрэвсэлтэй