Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дорноговь аймгийн сум хооронд зорчихдоо заавал зөвшөөрөл авна”

Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Засгийн газраас ес хоног амрах шийдвэрийг гаргасан билээ. Эл шийдвэрээс үүдэн орон нутаг хооронд зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон юм. Тодруулбал, баяр наадмын өдрүүдэд 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэм тогтоохгүй бол 10 аймгийн 100 сум хөл хориотой байх юм. Тэгвэл эдийн засгийн гол бүс хэмээн тооцогддог Дорноговь болон Өмнөговь аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана хэмээн Засгийн газраас мэдэгдсэн билээ. Баяр наадмын өдрүүдэд Засгийн газраас гаргасан эл шийдвэртэй холбогдуулан иргэд дээрх бүс нутаг руу хэрхэн зорчих нь эргэлзээтэй байгаа юм. Энэ талаар Дорноговь аймгийн Онцгой байдлын шуурхай штабаас тодруулахад “Одоогоор манай сумд ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тодруулбал, нийслэл болон бусад аймаг, сумдаас ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байна. Мөн одоогоор зарим сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа. Сумдын нэрсийг нэгбүрчлэн гаргаагүй боловч Замын-Үүд рүү зорчих иргэд Сайншанд сумын Онцгой байдлын газраас заавал зөвшөөрөл авна. Мөн маргаашаас эхлэн сум хооронд зорчихдоо зөвшөөрөл авах хэрэгтэй болно. өөрөөр хэлбэл, сум тус бүр хатуу хөл хорионд шилжиж байна гэсэн үг. Маргаашаас эхлэн сум хооронд зорчихдоо бүрдүүлэх бичиг баримтын нөхцөлийн хөнгөвчилсөн байгаа. Иргэний үнэмлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох бичиг, баримтыг үндэслэн сум хооронд нэвтрүүлнэ” хэмээн мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.