Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хөсөгтөн” хамтлаг “Жангар” цомгоо хүлээн авлаа

Үндэсний урлагийн “Хөсөгтөн” хамтлагийнхан Франц улсын “Нүүдэлчдийн зам” холбоо болон “Будда мюзик лэйбэл” байгууллагатай хамтран гаргасан “Жангар” цомгийнхоо дээжийг хүлээн авчээ. Шинэ бүтээлийг нь Франц дахь Монголын Элчин сайдын яамнаас манай улсын 3х3 сагсан бөмбөгийн тамирчдаар өгч явуулсан аж. Британийн “Songlines music awards-2021” шалгаруулалтад Ази, Номхон далайн бүсээс шалгарч тэргүүлсэн амжилттай тус хамтлагийн уран бүтээлчид “Жангар”-ынхаа нээлт, баярыг фэнүүдтэйгээ хамт тэмдэглэх өдрийг тэсэн ядан хүлээж буйгаа дуулгалаа.

Бэлтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.