Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Гантөмөрийн асуудлаар Ерөнхий сайдад ханджээ

Төрийн албаны тухай Монгол Улсын хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх, хууль бус томилгоо хийх зэрэг албан тушаалтнуудын дураар авирыг таслан зогсооход чухал хөшүүрэг болж байгаа билээ. Саяхан Төрийн албаны зөвлөлөөс Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод албан тоот хүргүүлсэн байна.

Тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Тунгалаг, Хууль эрх, хэмжил зүй, эталоны газрын дарга З.Ганболд нар ажлаас хууль бусаар халагдсан талаараа Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг хянан шийдвэрлэхээр томилогдон ажилласан Маргаан хянан шийдвэрлэх комиссын дүгнэлтийг зүйтэй гэж үзсэн Төрийн албаны зөвлөл Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн аж. Гэтэл Г.Гантөмөр нь Төрийн албаны төв байгууллагын гаргасан тогтоолыг өнөө болтол биелүүлэлгүй, үл тоомсорлосоор байгаа аж.

Тиймээс хуулийн дагуу Г.Гантөмөрт сахилгын шийтгэл хүлээлгэж, дээрх албан хаагчдын зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бус томилгоог залруулах талаар дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдад хандан хүсчээ. Иймэрхүү хууль зөрчсөн үйл ажиллагаа төрийн зарим байгууллагуудад гарч байгааг таслан зогсоож, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Төрийн албаны зөвлөл хуульд заагдсан эрх, үүргийнхээ дагуу цаашид ч идэвхтэй ажиллах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.