Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт болно

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал боллоо. Төлөвлөлтийн хуралд Монгол, Оросыг төлөөлж, албаны хүмүүс оролцов. Хурлаар сургууль явагдах районд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид төмөр замаар тээвэрлэгдэн ирэх, хоёр орны цэргийн алба хаагчдын байрлах байр, цэргийн техник хадгалах хээрийн тавиулан, зэвсэг, галт хэрэглэл хадгалах байр зэргийг хэрхэн бэлтгэх, алба хаагчид өөрсдийн орон тооны зэвсэглэл, тэдгээрийн шатахуун, тосолгооны материал, буудлагын зэвсэг ба галт хэрэгсэлтэй хэрхэн үүрэг гүйцэтгэх талаарх асуудлыг тодотгов.

Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулахаар төлөвлөж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Оросын Холбооны Улсаас тус хээрийн сургалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүн оролцох юм.

Сургуулилалтын дараа Оросын Холбооны Улсаас оролцож байгаа бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилийг нэвтэрсний дараа цэргийн цувааг бүрэн бүрэлдэхүүнээр нь саадгүй тээвэрлэх асуудлыг зохицуулахаас гадна тэдний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн хээрийн лагерийн байрлалын район, тавиулангийн харуул хамгаалалтын талаар харилцан ярилцаж, тохиролжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.