Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаад валютын нөөц 4.87 тэрбум ам.доллар болжээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн тавдугаар сард 4.87 тэрбум ам.долларт хүрснийг Төвбанк мэдээлжээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 0.26 хувиар буурсан, 2021 оны эхнээс 7.6 хувиар өссөн дүн аж. Тэгвэл 2020 оны мөн үеийнхээс 52.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард дээрх нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд түвшинд (импортын 11 сарын хэрэгцээг хангах) тооцогдож байсан билээ. Сонирхуулахад, энэ сар гарснаас хойш гадаад валютын хоёр удаагийн ээлжит дуудлага худалдаагаар Төвбанк ирүүлсэн саналыг бүрэн биелүүлж, 107.2 сая ам.доллар нийлүүлээд байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард тус банк найман удаагийн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг мөн бүрэн биелүүлэн 548.8 сая “ногоон” нийлүүлжээ.

Бэлтгэсэн Б.Сонор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.