Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, НИТХ-аас “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэргийг баталсан байдаг. Үүнээс гадна Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг IX хороо болон Шувуун Фабрик (Ламын энгэр) байршилд талийгаач нь байгаа иргэн 2021 оны долдугаар сарын 5-наас наймдугаар сарын 5-нд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч, нүүлгэн шилжүүлэх гэнэ.

Ингэхдээ талийгаачийн ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд гэрийнхэн нь холбоо тогтоогоогүй тохиолдолд зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв ( Далан давхар)-ын оршуулгын газарт байрлах нийтийн ссуваргад залах аж.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.