Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: МСНЭ-ээс цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн биед халдсан асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 29 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Долдугаар сарын 07-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 188 дахь өдөр бөгөөд он дуусахад 177 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байна. Мөн өдөртөө бага зэргийн үүлших аж.
  3. Билгийн тооллын 28. Буд гараг. Чөлөөт эх одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 05 цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 2850.00, зарах нь 2852.00, төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.50, зарах нь 39.50 юань авах нь 440.80, зарах нь 441.80, вон авах 2.50, зарах нь 2.51 төгрөг байна

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Цаг уурын байгууллага хамтран хэвлэлийн хурал хийнэ.
  2. 10.30 цагт Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчдийн биед халдсан асуудлаар гомдол гаргасан, тус маргааны явцын талаар мэдээлэл хийнэ.
  3. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ. 
  4. 12.00 цагт НИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөл Ковид цар тахал газар авч нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мэдээлэл өгч цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар танилцуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Дэлхийн Шоколадны өдөр.
  2. 1978 онд Соломоны арлууд Их Британиас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо олж авчээ.
  3. 1980 онд Иранд анхны Шариатын байгууллага бий болжээ.
  4. 2007 онд “Live Earth” хэмээх буяны тоглолт болжээ.
  5. 1985 онд Дэлхийн номер 1 теннисчин Boris Becker Теннисны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тоглогч болсон бөгөөд тэр үед 17 настай байсан байна. 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.