Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо

Манай улс хүнсний ногооныхоо 50 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангаж, үлдсэнийг нь импортолдог. Бусад улсаас худалдан авч буй хүнсийг шим тэжээлтэй хөрсөн, ургамал хамгааллын ямар бодисоор, хэрхэн тарьж, ургуулсанд бид хяналт тавих боломжгүй. Тиймээс иргэдийнхээ хэрэгцээт хүнсийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үр үйлдвэрлэл, түүний аж ахуйг дэмжих чиглэлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан түлхүү анхаарч байна. Энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан сайжруулж, хэрэгжүүлэхээр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

31 зүйл бүхий шинээр боловсруулсан тус хуулийн төслийн зорилго нь

-Таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих,

-Судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх,

-Үрийн шударга худалдааг төлөвшүүлэх,

-Таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах,

-Тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих,

-Таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зэрэгт орших аж.

Хуулийн төслийг баталснаар

-Таримал ургамлын шинэ сортыг бүтээх ажлыг дэмжих, түүнийг сорих, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ,

-Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр таримал ургамлын өвчин, хортон, ган, хэт халалт, хэт хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан үр үйлдвэрлэлийг хөгжүүлж, га-аас авах ургацын хэмжээ, тариаланчдын орлого нэмэгдэнэ,

-Таримал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, эрүүл, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна,

-Эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулан бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон баталгаажсан сортын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэнэ,

-Гадаад улстай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхиа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ хэмээн холбогдох салбарын сайд үзээд буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.