Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төв аймгийн нутагт хууль бусаар алт олборлож байсан иргэдэд арга хэмжээ тооцно

Монгол улсын “Ашигт малтмалын тухай хууль”-нд “Тусгай зөвшөөрөл авсны дагуу тухайн газар нутгийг уул уурхайн зориулалтаар, эсвэл хөндөгдсөн газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглаж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хяналт, шалгалт хийхэд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан зөрчил илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тус аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан Байгаль орчин, аялал жуулчлал, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг хамтран Сэргэлэн сумын удирдлагууд хууль бусаар алт олборлож байгаа газарт ажиллалаа.

Тус газарт ойролцоогоор 20 орчим га талбай хөндөгдсөн байсан бөгөөд 200 орчим автомашин, 500-600 хүн гар аргаар алт олборлож байсан гэнэ. Байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа эдгээр иргэдийг саатуулах, техник хэрэгслийг хураах, автомашиныг журамлах зэрэг арга хэмжээг удаа дараалан авч байгаа ч гар аргаар алт олборлогчдын тоо буурахгүй байгаа талаар тус аймгийн удирдлагууд мэдээлэв.

Эдгээр иргэдийн 70 орчим хувь нь бусад аймаг, сумын иргэд бөгөөд арга хэмжээ авсан ч дахин хууль бусаар алт олборлож эхэлдэг байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хууль бусаар алт олборлох нь халдварт өвчин тархах өндөр эрсдлийг бий болгож байгаа бөгөөд гэмт хэрэг гарах нөхцөл ч их байдаг гэнэ. Иймээс Сэргэлэн сумын нутагт хууль бусаар алт олборлож байгаа газарт хяналтын пост ажиллуулахаар болжээ.

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Төв аймгийн нутагт хууль бусаар алт олборлож байсан иргэдэд арга хэмжээ тооцно

  • Anonymous says:

    Zas ta nar ard tvmen ruu dairax ym icheechee tsaana chin 500am dollar gertee nuuchixsan xvn bn bvgdiinxen nvdiig boochixson ymu xaashaa ym