Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Найман аймаг бүх сумдаа хөл хорио тогтоожээ

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 18 аймгийн 189 сумд хөл хорио тогтоожээ. Иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан сумын тоо өнгөрсөн баасан гарагт 176 байснаа ийнхүү 13-аар нэмэгджээ. Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай гэсэн найман аймаг бүх сумдаа хөл хорио тогтоосон байна. Бусад аймагт 1-13 сумд хөл хорио тогтоосон аж. Тэдгээр аймаг нь зөвхөн зайлшгүй шалтгаантай буюу тухайн орон нутгийн харьяалалтай, буяны ажилд оролцох, бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн зэрэг иргэдийг л нэвтрүүлж буй юм. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат энэ талаар “Улаанбаатар хотоос орон нутаг руу явах хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Хоёр тун вакцин хийлгэснээс хойш 14 хоног өнгөрсөн иргэд гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын дотор эдгэрсэн иргэд эмчийн магадалгаагаа үзүүлээд зорчиж болно. Харин дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл вак_цин хийлгэсэн ч 14 хоног болоогүй иргэд заавал PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатай. Гэхдээ халдварын тархалт хүрээгээ тэлж, шинэ голомтууд үүсэж байгаатай холбоотойгоор олон аймаг, сум хөл хорио тогтоогоод буй. Тэдгээр аймаг, сум руу зорчих иргэд орон нутгийн Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авах ёстой” гэв. Орон нутагт хэр олон хүн өвчилснийг газрын зурагт үзүүллээ.

Бэлтгэсэн: М.Оч

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 thoughts on “Найман аймаг бүх сумдаа хөл хорио тогтоожээ