Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Каргоны үнэ өсөх үндэслэл байхгүй

Ачаа тээвэр нь саатсан иргэд нэлээд бухимдалтай байна. Ачаа тээврийн үнэ өдрөөс өдөрт өсөж буй. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаас энэ талаар тодруулахадАчаа тээврийн болоод каргоны үнэ өсөх үндэслэл байхгүй. Монгол талаас Замын-Үүд рүү ороод ирсэн ачааг Улаанбаатар руу ачаа хүлээн авагч өөрийнхөө тээврийн хэрэгслээр татаж  авах эрх нь нээлттэй. Бүх машиныг татаж оруулж өгч байгаа. Солилцоог нь чөлөөтэй хийлгэж буй. Оочер дугаарт олноороо зогсож буй машинууд ч гэсэн гурван сая төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр Улаанбаатар хот руу ачаа тээвэр зөөх нөхцөл бүрдсэн. Үүнд эрх бүхий байгууллага хяналт тавьдаг. Үүнээс өндөр ханшаар ачаа бараа тээвэрлэх бол бид оочер дугаарыг нь хадгалахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй гэх шаардлага тавьсан. Хот хооронд тээвэр гүйцэтгэдэг хамгийн том урт машинуудын тээврийн үнэ гурван сая төгрөг байдаг” гэх хариулт өглөө.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Каргоны үнэ өсөх үндэслэл байхгүй

  • зочин says:

    Ачаа орж гардаг ганц гол хилээ хянаад зохицуулаад байж чадахгүй арчаагүй төртэй улс юмаа!Энэ ачааны урсгалыг дагаад өчнөөн амьдрал шийдэгдэж байдгийг мэддэггүй малнууд дээр сууж.Нээх өөрсдөө үйлдвэрлэгч юм шиг,импортоор аж амьдарлаа залгуулдаг байж.