Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газрын жагсаалтад манай улсын дөрвөн байршлыг оруулах санал гаргажээ

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газрын жагсаалтад манай улсын дөрвөн байршлыг оруулахаар тодорхойлж, санал боловсруулах ажлыг “Де Нэйче Консерванси” (TNC) байгууллага гүйцэтгэжээ. Эл дөрвөн байршлыг тогтоохдоо биологийн олон янз байдалд чухал нөлөө үзүүлэх чадамжийг нь харгалзан үзжээ.

Өмнө нь үндэсний хэмжээнд хамгаалах шаардлагатай, чухал газар нутагт тооцогдож байсан байршлуудыг дахин хянаж үзсэний үндсэн дээр экосистемийн төлөөллийг хангах зорилтод нийцсэн, экологийн нэгдмэл байдал болон холбоос нутаг, тэдгээрийн үр ашгийн оновчтой байдлыг хангах шалгуурт нийцсэн 11.377.400 га талбай бүхий дөрвөн байршлыг Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газарт бүртгүүлэхээр санал болгосон юм. Үүнд:

  • Хангайн Нурууны орчмын – 2.459.300
  • Их нууруудын хотгорын орчмын – 2.374.400
  • Эдрэнгийн нуруу орчмын – 1.910.400
  • Их говийн ДЦГ-ын А бүс орчмын – 4.633.300 га талбай багтжээ.
1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 thoughts on “Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газрын жагсаалтад манай улсын дөрвөн байршлыг оруулах санал гаргажээ