Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол тамирчин Ш.Энхийн-Од Леброн Жэймсийн хүүг хожлоо

Монгол тамирчин Ш.Энхийн-Од буюу түүний “Midwest” баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн “Strive For Greatness” багтай тоглож, 99-97 харьцаатай хожжээ. Тэрбээр, NBA-д тоглосон анхны Монгол тамирчин болох зорилготой бөгөөд одоо АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж буй аж. 

Эл тоглолт нь Леброн Жэймсийн сурч байсан ахлах сургуулийн заланд зохион байгуулагдаж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжсэн гэнэ. NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Одын баг ялалт байгууллаа. Энэ талаар “NBA talk” шоуны хөтлөгч Г.Идэр-Ууган өөрийн цахим хуудаст “ЛеБрон Жэймсийн тоглож өссөн, од болсон талбай дээр хүүгийнх нь эсрэг Монгол Майк дүү минь тоглоод хожно гэдэг мөрөөдөл цаашаа” хэмээн нийтэлжээ. 

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.