Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дөнгөж төрсөн хүүхдийн аавд 10 хоногийн цалинтай чөлөө олгоно

УИХ-аас өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. 13 бүлэг, 166 зүйл бүхий уг хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажлын хэсгийн УИХ-ын гишүүд зарим зүйл заалтыг онцоллоо.

Үүнд:

  • Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг авах арга хэмжээг хуулиар нарийн зааж өгсөн. Ажлын байрны орчин гэдэгт тухайн ажлын байрны орчин байхаас гадна томилолтоор явж байгаа, ажлын унаагаар ажилдаа ирж очих цаг хугацаа, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалгын цаг хугацаа зэрэг орно.
  • Хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг хуулиар тогтоож өгсөн.
  • Хөдөлмөрийн тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн зүйл заалт анх удаа оров.
  • Жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг шөнийн буюу илүү цагаар, нийтээр амрах болон долоо хоногийн амралтын өдөр, албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
  • Залуу гэр бүлийг дэмжих үүднээс дөнгөж төрсөн хүүхдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгоно.
  • Байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа эцэг, эх тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой хэмээв. 

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх заалтуудыг танилцуулах үеэрээ “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа бүх хүн энэ хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэнэ. Уг хуулийг баталснаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл шинэ шатанд гарна. Бүрэн дүүрэн хэрэгжүүлснээр 21 дүгээр зууны хөдөлмөр, нийгмийн харилцаанд нийцсэн зохицуулалтууд биеллээ олно гэж найдаж байна” гэв. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 thoughts on “Дөнгөж төрсөн хүүхдийн аавд 10 хоногийн цалинтай чөлөө олгоно