Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Энхболд: Дельта вирус хоруу чанар ихтэй, вакцины үйлчлэлийг бууруулдаг

Улсын Онцгой комиссоос өчигдөр Үндэсний баяр наадмыг хойшлуулах санал гаргаж буйгаа зарласан. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, энэ саналыг хэлэлцэн, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр “Дельта вирус хоруу чанар ихтэй, вакцины үйлчлэлийг бууруулдаг. Тиймээс дэлхийн улс орнууд гурав дахь вакцины тухай ярьж эхэлсэн. Гаднаас зөөвөрлөгдөж, дельта хувилбарын таван тохиолдол орж ирсэн. Бид эмчилсэн. Манай улсад эл вирус орж ирж тархах нь цаг хугацааны асуудал. Маш эрсдэлтэй байна. Дэлхийн ер гаруй оронд хурдтай тархаж буй” гэх мэдээлэл өглөө. Харин Соёлын сайд Ч.Номин наадамд зориулсан контентийг хийчихсэн байгаа. Тиймээс хийсэн хүрээнд нь янзалж, цэгцлээд үзэгчдэдээ хүргэнэ гэсэн юм.

3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.