Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлд нэмж барих 712 орон сууцын 80 хувийг түрээслээд өмчилж болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн  талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулсан юм. Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилттой. Энэ орон сууцууд нь эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын нөхцөлд тохирсон дизайнтай байна. Мөн халаалт, цэвэр болон бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх, оршин суугчдад амьдралын шинэ стандарт, хэв маяг, тав тухыг олгох зорилготой юм. Төслийн хүрээнд барих 712 орон сууцны 80 хүртэл хувь буюу 570 орон сууцыг түрээслээд өмчлөх, 20 хувь буюу 142 орон сууцыг түрээслэхээр төлөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.