Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Ууганбаяр: Хүнд, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн хүмүүсээ эмчилж чадахгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагад 14 мянган иргэн хэвтэн эмчлүүлж байна гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрбээр, “Улсын хэмжээнд эмнэлэг, сувилал нийлсэн 27 мянган ортой эмнэлэг байдаг. Үүнээс коронавирусийн халдвар авсан 15 мянган орчим иргэнийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээг үзүүлж, үлдсэн ор дээр бусад шалтгаанаар өвдсөн иргэдээ хүлээн авч байна. Хэрэв халдварын нөхцөл байдал улам хүндэрвэл долоон сарын дунд үед эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, хүнд, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн хүмүүсээ эмнэлэгт эмчилж чадахгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас халдвар хамгааллын дэглэмээ баримталж олон хүн цугласан газар очихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 thoughts on “Б.Ууганбаяр: Хүнд, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн хүмүүсээ эмчилж чадахгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй