Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүх, соёлын үл хөдлөх 15 дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлтэй болголоо

Шинээр илрүүлж, олсон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үнэ цэн, ач холбогдлын талаарх судалгааг Соёлын яамныхан мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хийж буй. Энэ хүрээнд есөн аймгийн болон нийслэлийн нутаг дэвсгэрт орших 15 үл хөдлөх дурсгалд улсын хамгаалалтын зэрэглэл тогтоох санал боловсруулж, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар батлууллаа. Эдгээр дурсгалууд нь эрдэм шинжилгээний эргэлтэд орж, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол нь тодорхойлогдсон, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажил нь хэвлэгдсэн дурсгалууд юм.

Улсын хамгаалалттай гэх зэрэглэлд 20 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт орших палеонтологийн олдворт газар, чулуун зэвсгийн үед хамаарах суурин, булш хиргисүүр, хадны зураг, бичгийн дурсгал зэрэг 182 дурсгал багтдаг байна. Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлтээр оруулсан үл хөдлөх дурсгалт газрын жагсаалтаас дурдвал Говьсүмбэр аймагт орших Дагвасүндэл бурхны зургийг нэрлэж болно.

Тус аймгийн Сүмбэр сумд байрлах эл дурсгалыг 2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Говьсүмбэр аймаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулж, Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулжээ. Энэхүү дурсгалд Очирваань бурхны орой дээр Хаянхаярваа бурхны титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурхны бэлгэдэл хангарди шувуу зэрэг (Дамдин Чагдар Чунт бурхдын нийлбэр) дүрсийг засаж янзлаагүй цул хадан дээр зураасан зургийн аргаар, бурхан зурах дэг, тэгийг сайтар баримтлан уран чадварлагаар 317см өндөртэй сийлжээ. Эл өв нь XVII зуунд хамаарах бөгөөд нутгийн ард олон дээдлэн шүтэж, тахисаар ирсэн дурсгал юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.