Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шатрын дэлхийн цомын тэмцээнд оролцох тамирчид болон Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр УИХ-ын дарга “Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас спортын олон арга хэмжээг цуцлахад хүрсэн. Гэвч удахгүй ОХУ-д Шатрын дэлхийн цомын тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээн нь шатрын спорт дэлхийн хэмжээнд эргэн ирснийг харуулж байна. Дэлхийн шатрын холбооноос анх удаа цомын тэмцээнд эмэгтэй шатарчдын ангиллыг оруулж, тэдний аваргыг тодруулах гэж байгаа нь манай шатарчдад том боломж боллоо. Монголын шатрын холбооны хүндэт Ерөнхийлөгчийн хувьд тэмцээнд оролцох баг тамирчдад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Шатрын дэлхийн цомын тэмцээн ирэх долдугаар сарын 12-нд ОХУ-ын Сочи хотод эхлэх бөгөөд цомын аваргын төлөө 206 эрэгтэй, 103 эмэгтэй тамирчин өрсөлдөх юм. Уг тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр эзэлж, дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авсан Олон улсын хэмжээний мастер С.Ган-Эрдэнэ, улсын сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Их мастер Д.Батсүрэн, Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Мөнхзул, урилгаар Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Мөнгөнтуул нар эх орноо төлөөлж оролцох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.