Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмч, эмнэлгийн ажилтнууд туйлдаж буйгаа илэрхийлж, үндсэн цалингаа хоёр дахин нэмэхийг шаардав

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч нарын цалин, урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд “Эмч нар энд хүрээд туйлдаж байна” хэмээх үгийг уриа болгожээ. Мөн эмч, ажилтнууд “Үндсэн цалинг хоёр дахин нэм. Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна. Засгийн газар үүргээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээх бичгүүдийг барьжээ.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа ” Дэлхийд дахинд халдвар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор бид хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд 2000 гаруй эмч, ажилтнууд халдвар авсан. Эдгэрч, ажилдаа орохдоо ядарч туйлдаж байна. Өөрөөр хэлбэл, эмч, эмнэлгийн ажилтнууд сөхрөх гэж байна. Монголын 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр цуглаж, үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж, түр хороо байгуулж засгийн газар шаардлага хүргүүлнэ.

Манай салбар хүний нөөцийн хомстолд орсон. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. 2020 оноос л энэ асуудлыг ярьсан.

Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэсэн. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна” гэлээ.

“Бид робот биш учраас ядарч, туйлдаж байна”

Эрүүл мэндийн салбарын сувилагч нарыг төлөөлөн БЗД-ийн Эрүүл оршихуй эрүүл мэндийн төвийн сувилагч н. Пүрэвсүрэн “Эмч, эмнэлгийн ажилчид өдөр шөнөгүй, ямар ч амралт байхгүйгээр маш их ачаалалтай ажиллаж буй. Бид робит биш учраас ядарч, туйлдаж байна. Гэтэл төр засаг ногоон, улаан бүсэд ажилласан хэмээн ялгаж цалин, урамшууллыг тэгш бус олгох тухай өчигдөр ярилаа. Одоо манай улсад ногоон бүсэд ажиллаж байгаа эмч байхгүй. Бүгд улаан бүсэд халдварт өвчинтэй тэмцэж ард иргэдийнхээ төлөө нойр, хоолгүй зүтгэж ирлээ. Ажлын хэт ачааллаасаа болоод ядарч, өөрсдөө халдвар авах тохиолдол их гарч буй. Зарим нь шантарч ажлаасаа гарах өргөдлөө хүртэл өгч эхэлсэн. Ийм л хэцүүхэн нөхцөл байдал үүсээд байхад биднийг улаан, ногоон бүсэд ажиллаж байгаа гэдгээр нь ялгаварлан үзэж цалин, урамшуулал олгох талаар ярьж байгаад үнэхээр харамсалтай санагдаж байна” гэж хэлэв.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.