Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НДЕГ-ын хахууль авсан албан тушаалтнуудын үйлдлийг хэрэгссэнгүй

2016 онд Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч, мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Амаржаргал, Д.Мөнхөө, Н.Хишигсүрэн, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн захирал З.Наранбаатар нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх эл хэргийг 2020 оны есдүгээр сард хэлэлцэн, тэдэнд торгох ял шийтгээд байсан юм. Гэвч шүүгдэгч дөрвөн хүн болон тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Энэ хооронд Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан үүсгэж, улмаар Эцэг хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн билээ.


Харин өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд дээрх хүмүүсийн гэм буруутай нь тогтоогдсон ч Цэцийн дүгнэлтийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж дүгнэн хэрэг, үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ.


НДЕГ-ын эрх бүхий албан тушаалтан дээрх гурван хүн Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд шалгалт хийж, нэг бус зөрчил илрүүлэн акт тавихаар болсон бөгөөд тус төвийн захирал З.Наранбаатар тэдэнд 2016 оны хоёрдугаар сард тус бүрт нь нэг сая төгрөг, виски хахуульд өгч хариуцлагаас мултарсан хэрэгт холбогдсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.