Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дата сэтгүүл зүйн цахим хакатоны шилдгүүд тодорлоо

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоныг амжилттай зохион байгууллаа. Цахим хакатонд 26 баг 100 орчим оролцогч оролцов. Эхний шатанд 26 багаас 10 нь шалгарч бүтээлээ хийсэн бөгөөд эхний 3 байр болон тусгай байр шалгаруулсан. Улмаар шагналт байрт шалгарсан багуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав. Энэ үеэр тэрбээр “Хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай боловсон хүчнийг бэлдэхэд хэвлэлийн салбар, сэтгүүлчидтэй хамтран ажиллах нь маш чухал. Үүнээс гадна манай улсад шинэлэг байдлаар зохион байгуулагдаж байгаа дата мэдээлэл, судалгаанд суурилсан контент бүтээх хакатон зохион байгуулсан нь манай МБС-ын салбарт чухал ач холбогдолтой байлаа. Энэ салбарын нэр хүнд, иргэд олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай боловсон хүчин бэлдэж чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тул, нэмэгдүүлэхийн тулд хамтдаа хичээе” гэв.

Цахим хакатонд шалгарсан багууд.

I байр: EduPro

II байр: Data Labours

III байр: HomeDeus

Тусгай байр: Ирээдүй баг

Эх сурвалж: ХНХЯ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.