Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

18 аймгийн 179 сумд хөл хорио тогтоожээ

Коронавирусийн тархалт орон нутагт эрс ихэссэнтэй холбоотойгоор 18 аймгийн 179 сумд хөл хорио тогтоосныг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. Тухайлбал, Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймаг бүх сумандаа хөл хорио тогтоожээ. Түүнчлэн Сэлэнгийн 14, Дундговь, Завханд тус бүр 11, Архангай, Сүхбаатарт ес, Булган аймагт долоон суманд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан байна. Бусад аймгийн 1-6 суманд хөл хорио тогтоожээ. Иймээс орон нутгийг зорих иргэд тухайн аймаг, суманд хязгаарлалтын ямар дэглэм мөрдөж байгааг судалж, Онцгой комиссоос нь мэдээлэл, зөвшөөрөл авахыг УОК-ын Шуурхай штабаас зөвлөлөө. Хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоогоор аймаг, сумууд дотоод зохион байгуулалт, шийдвэрээс хамааран “улаан” бүсээс ирсэн иргэдийг 7-14 хоног тусгаарлаж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.