Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танилц: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын албанд томилогдсон эрхмүүд

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдож, өнөөдөр тангаргаа өргөлөө. Тангаргаа өргөснөөр түүний бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тамгын газрынхаа гишүүдийг хэрхэн бүрдүүлсэн талаар танилцуулъя.

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Я.Содбаатарыг томилов:

УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар 2020 оны УИХ-ын сонгуулийг өнжиж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдаар нь ажилласан. Цар тахлын эсрэг хүнд цаг үед Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ажилласан Я.Содбаатар УИХ-д хоёр удаа Өвөрхангай аймгаас сонгогдож байв. Хамгийн сүүлд гишүүн байхдаа ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдож, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн нь ч үүнтэй холбоотой.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ж.Энхбаяр:

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байдаг. Харин Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаа томилох эрхтэй бөгөөд Ж.Энхбаярыг тус суудалд суулгахаар болжээ. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын хувьд УИХ-д хоёр удаа сонгогдсон, Батлан хамгаалахын сайдаар ч ажиллаж байв.

ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр:

А.Үйлстөгөлдөрийн хувьд У.Хүрэлсүхийн пи-ар, улс төрийн үйл ажиллагаа гээд олон зүйлд нь зөвлөж, хамтран ажилласаар ирсэн. Ялангуяа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шадар  сайдаар ажиллах байх үеэс нь эхлэн зөвлөхөөр нь ажилласан билээ. А.Үйлстөгөлдөр орос, англи хэлтэй, АНУ-д суралцсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад 12 жил ажилласан туршлагатай.

ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр:

Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Ө.Золбаярыг томиллоо. Тэрбээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажилласан юм. Ө.Золбаяр сэтгүүл зүйн салбарт 2004 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд улс төр, уул уурхайн сэдвээр дагнан мэргэшсэн сэтгүүлч юм.

2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
Савж уналааСавж уналаа
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on “Танилц: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын албанд томилогдсон эрхмүүд