Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл: ЭМЯ-аас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

6 дугаар сарын 25-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 176 дахь өдөр бөгөөд он дуусахад 189 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 23, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2844.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 40.70, харин юань авах нь 442.50, зарах нь 446.40 вон авах нь 2.46, зарах нь 2.60 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Гватемал улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. 1975 онд Бүгд Найрамдах Мозамбик Улс Португалиас салан тусгаарлаж, энэ өдрийг үндэсний эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.
  3. 1948 оны Хүйтэн дайн: Берлины анхны агаарын тээврийг нэвтрүүлж байжээ.
  4. 1993 онд Канадын анхны эмэгтэй ерөнхий сайд Kim Campbell тангарагаа өргөжээ.
  5. 17.57 цагт сар тал болно.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.