
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл гаргав.
Тодруулбал,
-Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд гурван өдөр зохион байгуулна.
Мөн барилдах бөхчүүдээс коронавирусийн шинжилгээ авах урьдчилсан бүртгэл хийх бөгөөд нэрсийг бөхийн дэвжээнээс энэ сарын 28-ны дотор МҮБХ-нд бичгээр ирүүлэх,
-Цар тахлаас шалтгаалж Өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй хэмээн мэдээлэлд дурджээ.







9 Сэтгэгдэл