Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А. Баатарцогтыг Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилов.

А.Баатарцогт 1957 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр  1975 онд дунд сургууль ,  1975-1980 онд Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль,  1988-1991 онд Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи,  Москва хотноо цэргийн дээд курс, Англи Улсад хэлний курс тус тус төгссөн.  Оператив-тактикийн цэргийн командын мэргэжилтэй. Хошууч генерал цолтой.  Мөн  1980-1985 онд хилийн дугаар ангид хилийн албаны тасгийн туслах, тасгийн дарга,  1985-1988 онд Хилийн ба ДЦУЕГ-ын штабт чиглэлийн дарга, тасгийн дарга, штабын дарга,  1991-1998 онд УАБХЕГ-ын Хилийн цэргийн штабт ахлах офицер, хэлтсийн дарга
– 1998-2004 онд Москва дахь ЭСЯ-нд хилийн албаны төлөөлөгч, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга
– 2004-2009 онд Хил хамгаалах ерөнхий газарт дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан. Төрийн албанд 29 жил, Дипломат албанд 6 жил ажилласан юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “А. Баатарцогтыг Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилов.