Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрөөс 3 цэгт зам хааж, засвар хийнэ

Энэ сарын 17-ны өдөр буюу өнөөдрийн 22.00 цагаас эхлэн гурван цэгт зам хааж засвар үйлчилгээ хийхийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Их тойруугийн гудамж буюу “Автоплаза” төвийн уулзварын баруун талаас “Өлзий” төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, дулааны шугам солино. Уг засварын ажил долдугаар сарын 7-ны 06.00 цаг хүртэл үргэлжлэх нь ээ. Мөн Баянгол дүүргийн нутаг Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу “Улаанбаатар палас”-ын хойд уулзвараас баруун чиглэлд ГССҮТ рүү явсан зам “Хурд” авто угаалгын урд талд дулааны шугамын засварын ажлыг өнөөдрөөс эхлүүлж, зургадугаар сарын 21-ныг хүртэл үргэлжилнэ. Гурав дахь цэг нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хүрээ” дээд сургуулиас “Өргөө” кинотеатрын хойд замын уулзвар буюу Бичилийн зам юм. Энд зургадугаар сарын 28-ны 00.06 цаг хүртэл хааж, Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлт хийх аж.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.