Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Индонезийн сургуульд Барак Обамагийн хөшөө босно

Индонезид АНУын Ерөнхийлөгч Барак Обамагийн суралцаж байсан сургуульд түүний цээж баримал босгохоор төлөвлөж байна. Хөшөөний нээлт ням гаригийн орой юм уу, ирэх долоо хонгийн эхээр болох тухай сургуулийн захирал мэдээлжээ. Индонезийн нийслэл Жакартагийн нэг гол цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь Обамагийн хөшөө байсан боловч хүмүүс гомдол гаргасны улмаас буулгасан юм байна. 50 мянган индонез хүн хөшөөг буулгаж, оронд нь үндэсний сэдэвтэй барилга байшин барихын төлөө байжээ. Б.Обама ээжийн хамт 1967 онд Индонезид ирж, тус улсын нийслэлд дөрвөн жил амьдарсан юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.