Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Катерине Маландрино ПАРИСЫГ голж, МОНГОЛЫГ сонголоо

Францын нэртэй дизайнер Катерине Маландрино сүүлийн таван жил “сураггүй” байсны учир өнгөрс өн ням гаригт тайлагдлаа. Тэрбээр энэ хугацаанд Азийн орнууд, тэр дундаа Монголоор аялан нүүдэлчдийн өвөрмөц соёл, уламжлалыг анхааран судалсныхаа эцэст Парист буцаж иржээ.

Катерине хатагтай ням гаригт дэлгэсэн өөрийн шинэ бүтээлүүдийнхээ үзэсгэлэнгийн нээлт дээр “Монголын төлөө Парисыг би орхиж байна” гэсэн нь дуулиан тарьжээ. “KHAN” хэмээн нэрлэсэн түүний шинэ коллекцийн өвөрмөц байдал гайхалтай байлаа. Тухайлбал, сарлаг үх рийн эврийг түшлэг болгон сураар зангидаж, холбоод, монгол ямааны арьсаар бүтээсэн хоёр сандал Парисын дээдсийн сонирхлыг гойд татав.

Дизайнер Катерине Маландрино, өөрийн нөхөр бизнесмэн Бернард Айдений хамтаар нэрийн бүтээгдэхүүнээ 12 дэлгүүр, жижиглэн худалдааны 250 төвөөрөө борлуулдаг юм. Удахгүй Ази болон Ойрхи Дорнодын орнуудад 25 дэлгүүрээ нээхээр болсны дунд Улаанбаатарыг нэрлэжээ. Цаашдаа монгол ямааны арьсаар дагнаж бүтээгдэхүүн хийнэ гэдгээ ч хатагтай Катерине зочдод дуулгасан байна. Түүний монгол ямааны арьсаар хийсэн мотоцикльчдод зориулсан хүрэм, Гималайн ирвэсний арьсан гоёлын хүрмийг авах захиалга аль хэдийнэ дарж эхэлжээ. Удахгүй арьс, ширээр гоёл, чимэглэлийн зүйлс хийнэ гэдгээ ч нэрт дизайнер амлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.