Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Худалч эгч” Сүхбаатарт нээлтээ хийнэ

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг цаг хэдийнэ ард хоцорсныг харуулах нэгэн шинэ жүжиг нээлтээ хийх гэж байна. Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон санаачлан, УДЭТ-ынхантай хамтарч эл жүжгийг бүтээсэн бөгөөд нээлт нь ирэх сарын 7-нд Сүхбаатар аймагт болох аж. Өнгөрсөн онд шинэ байранд орсон Сүхбаатар аймгийн теат рын хамт олны энэ онд хий хээр төлөвлөж байгаа хэд хэдэн уран бүтээлийн нэг нь эл жүжиг. Худалч эгчийн амьдралаар өнөөгийн нийгмийн өнгө төрхийг тайзнаа амилуулахыг зорьсон жүжгийн зохиолыг Д.Мэндсайхан бичиж, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллан, гол дүрд ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжиг чин Д.Ганцэцэг болон тус аймгийн уран бүтээлчид тоглоно. Тэд жүжгийнхээ бэлтгэлийг базаахаар өнөөдөр Сүхбаатарыг аймгийг зорилоо. “Худалч эгч”-ээр Сүхбаатар аймгийнхны уран бүтээл дуусах гүй гэсэн. Тэд энэ ондоо багтааж Монголын домог, хууч яриануудаар мюзикл хийж, “Жаахан шарга” хөгжимт жүжгээ нийслэлийн үзэгчдэд толилуулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.