Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шопениана”-г зөвхөн сурагчдад

Ф.Шопений ойд зориулсан “Шопен 200 жил” тоглолтын талаар бид өмнө мэдээлсэн. Хоёр хэсгээс бүрдэх уг тоглолтын тасалбарыг Хөгжим бүжгийн коллежийн сурагчид болон хөг жим сонирхогч, түүгээр хичээл лэгч хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Хөгжмийн салбарын ирээдүйн боловсон хүчнийг төлөвшүүлэх зорилгоор “Урбанек” компанийн хамт олон уг ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн дээрх тоглолтыг сонирхохоор Польш улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, соёлын атташе нар хүрэлцэн ирэх юм. Дашрамд дурдахад, ДБЭТ-ын хамт олон ирэх сард Монголын үзэгчидтэй танилцсаны 20 жилийн ой нь тохиож байгаа “Нойрсож буй гүнж”- ийг дахин “сэрээж”, Туркийн удирдаачийн тоглолт болон алдарт “Айда” дуурийг Монголд анх удаа тавихаар бэлдэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.