Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дархан-Уул аймгийн АН-ынхан хэрүүлтэй байна

Нэг намын байгууллагын гишүүд хагаралдсан нь дарга Н.Мягмардашаас нь үүдэлтэй юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Дархан-Уул аймгийн АН ээлжит хурлаа хийж түүнийг даргаар сонгожээ. Харин намын дэд дарга С.Чинзориг тэргүүтэй хэсэг гишүүн нь түүнийг хууль бус гэж үздэг аж. Н.Мягмардаш нь танхайн хэргээр ял эдэлж, өршөөлөөр суллагдмагцаа аймгийн намын хорооны дарга болсон гэнэ. Тиймээс ял эдэлж байсан хүн ийм алба хаших ёсгүй гэж түүнийг эсэргүүцэгчид үзжээ. Есдүгээр сараас эхтэй уг маргаан өчигдөр намын төв байрандаа суулт хийх болтол хурцдав. Дэд дарга С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Ганс үх тэргүүтэй хэсэг хүн уржиг дар намын бусад удирдлагад дуулгалгүйгээр хурал зарласан нь ийнхүү байдлыг хурцатгалаа гэхэд тус аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Энхжаргал тэднийг сонгуульт гишүүд биш, манай даргыг ял эдэлж байсан гэсэн жудаггүй зангаар ийм үйлдэл хийлээ гэв. Харин С.Чинзориг нь “Дархан-Уул аймгийн АН угаасаа даргагүй байсан. Тэгээд ч гишүүдийн олонх цуглавал хурлаа хийх эрхтэй” гэлээ. Тэдний хэн хэн нь тус бүрийнхээ лоозонг бариад АН-ын төв байранд зэрэгцэн суулт хийж байлаа. Харин намын төв байгууллагын дарга, удирдлага нь эзгүй байсан юм. Өнгөрсөн оноос эхтэй маргаанаа шийдүүлэхээр тэд төв намдаа хандсан ч Хяналтын ерөнхий хорооных нь ирц хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар өдийг хүргэсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.