Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

166 САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН БАНКНЫ НЯРАВТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ

Манай арилжааны банкны ажилтнууд мөнгө төгрөг завшсан хэрэгт үе үе холбогдож Монголбанкныхан хяналт шал галтаараа илрүүлж хууль хяналтын байгууллагаар шалгуулдаг. Түүгээр зогсохгүй арилжааны банкны удирдлага, харилцагч, хадгаламж эзэм шигчдийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж хохирол учруулсан асуудал нэг биш удаа гарч байсан. Гэвч тогоон доторх цоорхойгоо харалгүй удсанаас татвар төлөгчид, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн багагүй хэмжээний мөнгө буруу гараар оржээ. Бүр онцолбол, Монгол банкны Хөвсгөл аймаг дахь салбараас их хэмжээний мөнгө зувчуулсан гэх хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Энэ хэрэгт тус банкны нярвыг сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжаас тодрууллаа.

-Танай аймаг дахь Төвбанкны салбараас их хэмжээний мөнгө дутсан гэсэн. Уг хэргийг хэзээ илрүүлэв?

-Тус банкны дотоод хяналт шалгалтын албаныхан өөрсдөө мөнгө дутаад байгааг анзаарч шалгалт хийгээд манайд мэдэгдсэн. Одоо Мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Банкны ажилтныг энэ хэрэгт холбогдуулж байгаа гэсэн. Хэдий хэмжээний мөнгө дутсан юм бол?

-Тус банкны нярав 60 шахам насны эмэгтэйг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Банкнаас ирүүлсэн тооцоо, дүгнэлтээс үзэхэд 166 сая төгрөг зувчуулсан бололтой. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж буй болохоор хэчнээн хэмжээний мөнгө дутсан гэдгийг нарийвчлан хэлэх боломжгүй. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж одоогоор алга гэв. Албаны өөр нэгэн сурвалжийн өгүүлснээр Төв банкны Хөвсгөл аймаг дахь салбарын нярав эмэгтэй арилжааны банкууд болон орон нутагт зузаатгалаар олгож байсан мөнгөнөөсөө зувчуулж байжээ. Ингэхдээ тэрбээр 500-тын боодол дэвсгэртийн хоёр талд 20.000-ын дэвсгэрт хоёрыг боодог. Улмаар түүнийгээ 20.000- ын дэвсгэртэд тоолуулдаг байсан аж. Сэжигтэн удаа дараагийн үйлдлээр ийм их хэмжээний мөнгө зувчуулсан бололтой. Уг нь тус салбарт төвөөс очсон албаны хүмүүс аудит хийдэг байсан ч үүнийг илрүүлж байгаагүй гэнэ. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн аравдугаар сард Хөвсгөл аймгийн Монголбанкны салбарт аудит хийсэн ч уг зөрчлийг илрүүлж чадаагүй аж. Өдгөө Хөвсгөл дэх Монголбанкны салбарт дахин шалгалт, аудит оруулж, дүгнэлт гаргуулахаар болсон байна.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.