Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Цагдаагийн байгууллага-100”-гийн шилдгүүдийг тодруулжээ

Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн босгон дээр Цагдаагийн ерөнхий газраас хүүрнэл зохиолын уралдааныг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс зохион байгуулсан юм. Цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, үйл ажиллагаа, нэр хүнд, алба хаагчдын ажил үйлс, амьдрал ахуй, алдар гавьяаг мөнхжүүлэх, олон нийтэд сурталчлах нь уг уралдааны зорилго аж. Мөн уран бүтээлчдийг дэмжиж, бүтээл туурвилыг нь нийтийн хүртээл болгох зорилго тавьжээ. Энэхүү уралдаанд 10 уран бүтээлч оролцож, есөн тууж, хоёр роман, нийт 11 уран бүтээл ирүүлсэн байна. Үүнээс Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч С.Батжаргалын “Өр төлөөс”, зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Монгол Улсын төлөө зүтгэе”, зохиолч, яруу найрагч Г.Ганболдын “Хүрээ аллага” тууж эхний гурван байрт шалгарчээ. Шилдэг романы төрөлд залуу зохиолч Х.Буянбатын “Бидний амар тайван амьдрал” тодорсон байна. Уралдааны шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, утга зохиолч судлаач, шүүмжлэгч Ү.Хүрэлбаатар, хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр нар ажиллажээ.

Бэлтгэсэн: А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.