Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дорнод аймагт хээрийн түймэр дэгдэж, 3500 га талбай шатжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн Өвөрт-Уул гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 19.45 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан галыг унтраахаар ажиллаж, өнөөдөр 02.30 цагт цурамд оруулжээ. Улмаар 04.03 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3500 га талбай шатсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.