Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед халдвараас сэргийлэх түр журмыг баталжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг баталлаа. Тодруулбал, сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

–       Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх

–       Ил тод, хариуцлагатай байх

–       Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх

–       Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах

–       Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтална.

  Мөн сонгогчдоос гадна хэсгийн хороодын 37 мянга гаруй ажилтныг амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах, Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах 6,300 орчим хүний  хоолны зардал болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.