Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Дэлгэрмөрөнд ногдуулсан ялыг Дээд шүүхийн шүүгчид хүлээн зөвшөөрсөнгүй

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын хурлаар дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний найз Б.Батзориг нарт холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцжээ. Нийслэлийн Баянзүрх дүүр гийн шүүх Т.Дэлгэрм ө рөнд холбогдох хэргийг өнгөр сөн оны аравдугаар сарын 28-нд хэлэлцэж хоёр жил хорих ял оноож, уг ялыг тэнсэн харгалзахаар, түүний найз Б.Батзоригт нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял ногдуулсан. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96, 230 дугаар зүйлд заасан “Төрийн алба хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биел үүлж байхад нь эсэргүүцэж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэдэг үндэслэлээр ял төлөвлөсөн юм. Харин тус дүүргийн шүүх ялын зүйлчлэлийг өөрчлөн, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтныг эсэргүүцэн танхайрсан” гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан. Т.Дэлгэрмөрөн дуучин Х.Золбаярыг зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэг нь өнгөрсөн долдугаар сарын 9- нд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болжээ. Т.Дэлгэрмөрөн, Б.Бат – зориг нар давтан үйлдлээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулж, Х.Зол баярыг хараа гүй болгосон, төрийн алба хаагчийг эсэргүүцэн цагдаа гийн ажилтны эрүүг хугалсан гэсэн үндэслэлээр 5-7 жил хорих ялаар шийтгүүлэх ёстой гэж Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор үзэж, эсэргүүцэл бичсэн ч Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин Улсын дээд шүү- хийн шүүгчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэ рэгсэх гүй болгож дахин хэлэлц үүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.