Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар цас болон шороон шуурга шуурна

Энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Тавдугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 21-нд  баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.    

Салхи: 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-30 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 2-7, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16, бусад нутгаар 8-13, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35, бусад нутгаар 25-30, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн , өдөртөө 4-9 хэмийн дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 7-12, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 15-20, бусад нутгаар шөнөдөө 0-5, өдөртөө 10-15 градус дулаан байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.