Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алдарт загвар өмсөгч Наоми Кэмпбелл 50 насандаа ээж болжээ

Британийн топ модель, жүжигчин Наоми Кэмпбелл 50 настайдаа ээж болжээ. Энэ тухай алдарт загвар өмсөгч өөрийн  инстаграм хуудсаараа мэдэгджээ.

Загвар өмсөгч бүсгүй  цэцгэн хээтэй даашинз өмсгөсөн нялх  охиныхоо хөлийг барьж байгаа зургийг нийтэлжээ. “Бяцхан адислал намайг ээжээрээ сонгосон. Энэ сайхан үр миний амьдралд бий болсонд  би бахархаж байна. Дэлхий дээр үүнээс илүү агуу хайр гэж байдаггүй”хэмээн бичээд  гарын үсэг зурсан пост нь  86 мянган лайк авсан байна.

Наоми Кэмпбелл бол Афро-Хятад- Ямайка гаралтай супермодель, кино жүжигчин, дуучин бүсгүй  юм. Төрсөн охин нь түүний анхны хүүхэд аж. Кэмпбелл одоогоор гэрлээгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.