Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аялал жуулчлалын салбарынхныг улирлын чанартай нийгмийн даатгалын шимтгэлд хамруулна

Монгол Улсын Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр тус салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлүүдийн талаар хэлэлцэж,  хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд түр ажилчдыг улирлын чанартай нийгмийн даатгалд хамруулах асуудлыг хөндсөн. Улмаар эл асуудлыг салбарын яам судалж, дараах хариуг ирүүлсэн байна.

Аялал жуулчлалын салбарт хөдөлмөрийн түр гэрээгээр ажилладаг ажилчдыг улирлын чанартай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ангилалд хамааруулах асуудал нь Хөдөлмөрийн тухай  хуулийн  46 дүгээр зүйлийн  46.3 дахь хэсэгт

“Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцон ажил олгогч төлнө

“Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэг

“Хуанлийн жилд долоон сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд хамруулсанд тооцно”

16 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт

“Энэ зүйлийн долоо дахь хэсэгт заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлнө”

гэж тус тус заасны дагуу тус эл салбарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилчид улирлын чанартай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ангилалд хамрагдах боломжтой гэжээ.

Тухайн байгууллага долоон сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлсэн бол Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246/А/245 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам”-ын 2.26.9-т заасны дагуу ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх 25 ангиллын даатгуулагчийн төрөл, кодоор бүртгүүлэн тайланг хүлээлгэн өгснөөр улирлын чанартай ажил үйлчилгээ эрхлэгч гэсэн ангилалд хамрагдах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.